Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2016-12-12

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.
    Хуралдаанаар  "Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай", "Дүүргийн 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай", "Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа, "Дүүргийн 2016 оны  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын  төлөвлөгөө батлах тухай" асуудлыг дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг батлах тухай", "ИТХ-ын ажлын хороодын дарга, бүрэлдэхүүнийг батлах тухай" асуудлыг Хурлын дарга Э.Ганбат, ""Бурхны ивээл баптист чуулган” сүм шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах тухай" асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%