Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, үнэмлэх энгэрийн тэмдэг гардуулав. Уг хуралдаанаар анхдугаар хуралдааны дэг хэлэлцэн баталж, хурлын хороодыг байгуулав. Хурлын Тэргүүлэгчдээр МАН-аас 4, АН-аас 3 төлөөлөгчийг сонгож, сумын ИТХ-ын даргаар Я.Очирыг олонхийн саналаар сонгов. Анхдугаар хуралдаан 5 хоногийн завсарлаж 11-р сарын 09-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж сумын Засаг даргад Б.Батболдыг нэрийг дэвшүүлж, томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэв. Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болдбаатар оролцов.