Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 6-9 дүгээр ангийн дунд Ногоон гэрэл цагаан шугам тэмцээнийг зохион байгуулж, 7а анги нэгдүгээр байр, 9а анги 2 дугаар байр эзэлсэн. Мөн Бүх байгууллагуудын албан хаагчдын дунд Захиргааны хариуцлагын тухай хуулиар сургалт зохион байгуулан, хуулийн бодлого бодуулж, идэвхтэй сайн оролцсон албан хаагчдыг шагнаж урамшууллаа