Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ЗӨВ АМЬДРАЛ ӨӨД..." сургалт гурав дахь төгсөлтөө хийв

2016-12-14

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Аз жаргалын эрэлд” ТББ хамтран итгэлцлийн гэрээ хийж, өөрийнхөө хүсэлтээр архины асуудлаа шийдвэрлэх иргэн, гэр бүлд зориулсан сургалт эмчилгээг цувралаар зохион байгуулж байна.

“Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Зөв амьдрал” бичил төслийг “Аз жаргалын эрэлд” ТББ удирдан явуулж архины хамааралтай иргэдийг сэтгэлзүйн болон эмийн эмчилгээнд хамруулан тэднийг нийгэмшүүлж байгаа бөгөөд гуравдахь удаагаа эдгэрэлийн баяраа хийж байна.

Эдгэрэлийн баярт аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нарын хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож, сургалтанд хамрагдсан иргэд, тэдний гэр бүлийнхэнтэй уулзалт хийв. Энэ удаагийн сургалтанд нийт 19 иргэн хамрагдсан байна.

“Аз жаргалын эрэлд” ТББ нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж 160 гаруй иргэдийг сургалтанд хамруулжээ. Тус байгууллага архинаас хамааралтай иргэдийг өөрийнх нь хүсэлтээр сэтгэлзүйн болон эмийн эмчилгээнд үнэ төлбөргүйгээр хамруулдаг учраас санхүүгийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг байна. Мөн эдгэрээд гарч байгаа хүмүүсийг ажлын байраар хангахад орон нутгаас анхаарч өгөхийг аймгийн удирдлагуудаас хүссэн юм.

Анхны сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн бол дараагийн 2 дахь удаагийн сургалтыг аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлсэн байна. Мөн аймгийн ЭМГ-аас ажлын байр гаргаж өгсөн, аймгийн Засаг даргын дэмжлэгээр бүсийн зөвлөгөөнд оролцоод иржээ.

“Аз жаргалын эрэлд” ТББ-ын үйлчлүүлэгчид Ширээ нурууны гүүрний авто замын цасыг арилгаж, нийгэмдээ тустай үйлд гар бие оролцсон байна. Цаашид уг замын хэсгийг байнга цэвэрлэж байхаа энэ үеэр илэрхийллээ.

Х.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%