Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орны туршлага судлах баг Япон орныг зорилоо.

2016-12-15

"Япон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, иргэд олон нийтийн оролцоо" хөтөлбөрийн II баг аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй Япон Улсыг зорилоо.
Энэхүү ажлыг Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 21-ний хооронд зохион байгуулж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд нар оролцож байна.
"Япон улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, иргэд олон нийтийн оролцоо" хөтөлбөр нь Япон Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлж буй практик, арга зам, сайн туршлагыг судлах, Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, нөхцлийг судлах, бодитоор хэрэгжүүлэх зорилготой юм.

                                                                                     Ц.Мөнхзул /2016.12.15/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%