Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭДИЙН ТООГ БАТЛАВ

2016-12-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2016.12.15/ болж, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Зөвшөөрөл сунгах тухай”, “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах тухай”, “Өмч хамгаалах байнгын Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Барилга болон боловсролын  салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин, Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлав.
Мөн тус хурлаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Травдозамбуулин” хийд, “Баярын мэдээ”, Сэргэн мандал”  сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 жилийн хугацаатайгаар сунгахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн аймгийн Цэргийн штабаас “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах тухай” асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэн батлуулахаар санал оруулсан юм.
Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэд 24 сарын хугацаанд тухайн орон нутгийн Цэргийн штабт бүртгэлтэй үүрэг гүйцэтгэн, хүмүүнлэгийн арга хэмжээнд туслах, үер ус, зуд, гал түймэр зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, улсын хил орчимд дэмжлэг үзүүлэх зэрэг 3 үндсэн үүрэгтэйгээр ажилладаг байна.  
Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орон нутагт алба хаах иргэдийг тоог баталдаг бөгөөд 2017 онд аймгийн хэмжээнд 30 хүнийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгахаар баталсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%