Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Голомтын бүсэд байгаа 882 хонийг бүрэн вакцинжуулжээ

2016-12-15

Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас дараах мэдээллийг бидэнд ирүүллээ. Аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар голомтын бүсэд байсан 882 хонинд вакцин хийж бүрэн дууссан бөгөөд нийт 296 хонийг зааврын дагуу устгажээ. Устгалаас хойш өвчлөл нэмэгдээгүй байна.

Пост 1-т цагийн байдал тайван байна. Хонгор сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус постод ажиллаж байна. Голомтод буй өвөлжөөний шар бууцыг хусаж ариутгалыг экоцит хлорийн шохой, Hi-Cop-оор 16 цагт хийж дууссан бөгөөд бууцыг шатааж байгаа тухай голомтонд ажиллаж байгаа малын эмч Х.Гансүх мэдээллэв.

Пост 2-т цагийн байдал тайван байна. Онцгой байдлын газрын орлогч,УСТ-ийндарга дэд хурандаа Б.Ганхүү, МХГМЭХ-ын Улсын байцаагч Н.Ширчин, ХХАА-н мал эмнэлэгийн ахлах мэргэжилтэн Х.Хавсамет нар Хонгор сумын Онцгой комиссыг хуралдуулж Пост 1-д ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг тоог бууруулах, хяналт шалгалт, ариутгал халдваргүйжилтийг сайжруулах заавар чиглэл өгсөн байна.

Малын эмч З.Алтансувд голомтод байгаа малын хашааны шар бууцыг хусаж, хлорийн шохой, экоцитоорариутгажгаргасан шар бууцыг шатааж устгаж байна. Цаг тутамд хлорын шохойгоо цацаж халдваргүйжүүлэлт хийж байгааг холбогдох албаныхан мэдээллэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%