Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДЭД СУРГАЛТ ЯВУУЛАВ

2016-12-15

      Сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөл нь тухайн  сургуулийн өөрийн онцлогт тохирсон “Хөгжлийн  бодлого төлөвлөлт”-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургуулийн болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, туслах, сургалтын ажлын чанар, түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршдог.
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажиллахаар хуульчлагдсан.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 83,113 дугаар тогтоолоор Төлөөлөгчдийг сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчаар ажиллах хуваарийг баталсан ба аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг байгуулахад мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. 
Уг ажлын хэсгээс өнөөдөр /2016.12.15/ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд болон төрийн өмчид сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудад ”Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийг танилцуулж, холбогдох мэдээ, мэдээллээр хангалаа. 
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн өмчид сургууль цэцэрлэгийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажилласнаар сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль, цэцэрлэгийн болон тэдгээрийн захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, туслах, сургалтын чанарын түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%