Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан хуралдав

2016-12-21

Шинээр сонгогдсон ИТХ-ын ээлжит нэгдүгээр хуралдаан 2016 оны 12-р сарын 19-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж:  
1. Сумын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай
2. Сумын 2017 оны төсөв батлах тухай
3. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
4. Сум хөгжүүлэх сангаас 2017 онд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох тухай
5. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
6. Сум хөгжүүлэх сангаас 2015 онд олгосон зээлийн хүүгийн 50 хувийг зарцуулах  зөвшөөрөл олгох тухай
7. Сум хөгжүүлэх сангийн 2017 оны тэргүүлэх чиглэлийн тухай
8. Сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд үнэлэлт өгөх, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
9. Сумын байгаль хамгаалах санг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам батлах тухай
10. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг үнэлж дүгнэх журам батлах тухай
10. Сумын ИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж 9 тогтоол гарган баталгаажууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%