Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайжруулсан зуухыг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд нийлүүлж байна

2016-12-22

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 3 дугаар тогтоолоор аймгуудын агаарын бүсийг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дархан-Уул аймагт 500 ширхэг сайжруулсан зуухыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас 50%-н хөнгөлөлттэйгээр нийлүүлэх ажил хэрэгжиж өнгөрсөн 3 дугаар сард гэр хорооллын айл өрхүүдэд 167 ширхэг бүрэн шаталттай зуухыг нийлүүлж байсан юм. Албаныхан хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх уг ажлыг үргэлжлүүлэн үлдсэн 333 ширхэг зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн түлшинд зарцуулах зардлыг багасгах хүрээнд аймгийн Засаг даргын нөөц сангаас зуухны үнээс нэмж 20%-ийг хөнгөлөхөөр болжээ.

Бүрэн шаталттай сайжруулсан зуухнуудын хувьд монгол гэр болон байшинд угсрах сонголттойгоос гадна ханан пийшинд холбогддог, тогоо тавьдаг зэрэг 5 төрлөөр нийлүүлэгдэж байгаа аж. Иргэд 300.000-450.000 төгрөгийн үнэтэй зуухыг 70% хөнгөлж авах юм. Энэ нь 90-135 мянган төгрөг л иргэдийн халааснаас гарна гэсэн үг. Зуухнууд үйлдвэрийн шифр кодтой ирдэг учраас дамжуулж худалдах боломжгүйг нийлүүлэгчид хэлж байна. Мөн зуухандаа нэг жилийн баталгааг өгч суурилуулах үед заавар зөвлөгөөг өгч ажиллаж байгааг "Роял өүшн" ХХК-ийн борлуулалтын менежер Т.Бямбасүрэн ярив.
Бүрэн шаталттай сайжруулсан зуух авах айл өрхүүдийн судалгааг Дархан сумын багууд хийсэн бөгөөд одоогийн байдлаар 270 гаруй айл өрх бүртгүүлжээ. Сайжруулсан зуух авах хүсэлтэй иргэд багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар төлбөр төлсөн баримтыг бүрдүүлэх хэрэгтэй аж.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%