Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 13-р хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хуралдааны Соёмбо танхимд боллоо. Хуралдаан оролцвол зохих 11 тэргүүлэгчээс 10 тэргүүлэгч оролцож 95,1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудаар шийдэл шийдвэр гаргаж зохих албан тушаалтанд үүрэг өгөв. Үүнд:
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын дүнгийн тухай
Баян, Эрдэнэ, Баянцогт сумдад ажилласан дүнгийн тухай
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн салбар
зөвлөлийг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааны журам батлах тухай
“Ажилтай орлоготой иргэн урианы жил”-ийн ажлыг зохион байгуулах хороо байгуулах тухай
“Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний
малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний
тариаланч” шалгаруулахад нэр дэвшүүлэх санал
Зуунмод сумын хэсэгчилсэн төлөвлөгөө батлах тухай
Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос олгох модны хуваарь батлах тухай
Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай
EATOF-ын гишүүний татвар төлөх тухай