Сэлэнгэ аймгийн
бүх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга нарт
зориулсан “ИТХ-ын үйл ажиллагаанд анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 12
дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.
Сургалтаар
Захиргааны хэм хэмжээний акт гаргах түүнд тавигдах шаардлага сэдвийг Хууль зүйн
яамны мэргэжилтэн Т.Нарантунгалаг, Газрын харилцааны эрх зүй, газрын тухай
хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд Хурлаас анхаарах асуудал сэдвийг Аймгийн
ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхсоёл, Сумдын статистик, нийгэм, эдийн засгийн
үзүүлэлтийг тооцох нь сэдвийг Хаан сургалт судалгааны төвийн тэргүүн С.Сэлэнгэ,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, анхаарах зүйл сэдвийг
аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга С.Баяржаргал, Байгаль орчны салбарт
мөрдөгдөж буй хуулиуд, тулгамдаж буй зарим асуудлууд сэдвийг Аймгийн БОАЖГ-ын
Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, Орон нутгийн өмчийн харилцааны зарим асуудлууд
сэдвийг Аймгийн Орон нутгийн өмчийн
газрын дарга П.Эрдэнэсайхан нар хөтлөн явууллаа. Мөн 2016-2020 онд Хурлын байгууллагаас
анхаарах зарим асуудлын талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа илтгэл тавьсан юм.
Нутгийн өөрөө
удирдах байгууллагын шийдвэр гаргах асуудлын чиг үүргийн хүрээнд дээрх
сургалтаар заагдсан сэдвүүд хууль эрх зүйн талаасаа эргэн харах, дахин дахин судлах
шаардлага байнга тулгарч байдаг учраас дээрх сэдвүүдийг сонгон авч аймгийн
ИТХ-ын ажлын албанаас тус сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн
17 сумын Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын 34 хүний бүрэлдэхүүн бүрэн
хамрагдлаа.