Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид сургалтанд хамрагдав

2016-12-26

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтыг 2016-2017 онд зохион байгуулж байгаа билээ.
Шаргалжуут рашаан сувилалд зохион байгуулагдсан хоёрдугаар ээлжийн сургалтанд Богд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд хамрагдлаа.