Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Оны шилдэг аж ахуйн нэгжүүд тодорлоо

2016-12-28

Дархан-Уул аймгийн “Еntrepreneur-2016” оны онцлох топ аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ёслол аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д болов.
Уг ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар оны шилдгээр шалгарсан “Шарын гол” ХК-д тэргүүн шагналыг гардууллаа. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Татварын газар, НДХ, Статистикийн хэлтсээс холбогдох мэдээ тайланг авч аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн бусад үзүүлэлтүүдийг харгалзаж “ТОП-5” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Эдгээр үзүүлэлтээр “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК, “Шарын гол” ХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК, “Дархан Нэхий” ХК зэрэг таван байгууллага шилдгээр шалгарав.

Мөн “Entreprenuer-2016” оны онцлох аж ахуйн нэгжээр 16 байгууллага шалгарч  үйлчилгээний салбарын орон нутгийн оны онцлох “Энтерпренер” шагналаар “Дархан жоожоо”, газар тариалангийн салбараас “Түмэн буудай”, Даатгалын салбараас “Монгол даатгал” ХХК. Банкны салбараас Хаан банкны Дархан салбар, Үйлчилгээний салбараас “Алтан хүнс групп”, хүнсний салбараас “Монгол алтан тос”, Барилгын салбараас “Минж проперти” ХХК, Эрчим хүчний салбараас “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Усны салбараас “Дархан-Ус суваг” ХК шалгарав.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оны онцлох шагналаар “Ариун эх цацал” ХХК, Сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох шагналаар “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК, Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих оны онцлохоор “Өег гурил” ХХК, хөрөнгө оруулагч байгууллагаар “Солар повер интернэйшнл”, экспортлогчоор “Дархан меат фүүдс” ХХК, үндэсний үйлдвэрлэгчээр “Дархан минж” ХХК тус тус шалгарч батламж гардаж авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%