Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар дүүрэг “Сурагчийн аюулгүй байдал”-д анхаарлаа хандуулсаар байна

2016-12-28

     Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хөгжүүлэх, хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэншүүлэн төлөвшүүлэх, багш эцэг эх, нийгмийн ажилтны үүрэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох, ном гарын авлагаар хангах, зам тээврийн осол аваар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сурагчийн аюулгүй байдал" номыг хэвлэн гаргаж дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын номын санд гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.
     Тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, дүүргийн Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, номын санчид оролцлоо.
     "Сурагчдийн аюулгүй байдал" номыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тойргийнхоо сургуулиудад очиж гардуулан өгөх юм.
     Мөн энэхүү ном нь дүүргийн сургуулиудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Сургуулийн эргүүл" дэвжээ тэмцээний удирдамж гарын авлага нь болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%