Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 59 ХҮН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2016-12-30

Монгол улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигийн дагуу  Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 59 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2016.12.30/ шагналаа.
Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр аймгийн ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,  аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 9, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 26, Цэргийн гавъяаны одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медалиар 18, Цэргийн хүндэт медаль,  Шударга журам медалиар тус бүр нэг хүн шагнагдаж, энгэрээ мялаалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%