Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2016-12-30

                                                                                        МЭНДЧИЛГЭЭ

Шинэ он гарах бүр хувь хүн, айл өрх, хамт олон, улс орон хийснээ дүгнэж, хийж бүтээх зорилтоо тодорхойлдог. Манай Сүхбаатар дүүргийнхний хувьд улиран одож буй 2016 оноо амжилт, бүтээлээр дүүрэн үдэж, угтан ирж буй 2017 оныг “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” гэсэн сайхан уриатайгаар эхлүүлж байна. 
Сүхбаатарчууд бид хийж бүтээсэн ажлаараа нийслэлдээ 3 жил дараалан тэргүүлж, 3 жил дараалан боловсролд ээлтэй дүүргээр шалгарч, улс, аймаг болон нийслэл, дүүргүүддээ сайн туршлага болохуйц олон ажлыг хийж гүйцэтгэлээ.
2017 ондоо иргэдийнхээ оролцоог дээдэлж, тэдний хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, амжилт бүтээлээ цугтаа хуваалцаж, хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. 
Их хотын голомт Сүхбаатар дүүрэгт ажиллаж буй ажилтан албан хаагчид болон дүүргийн иргэд Та бүхэндээ шинэ жилийн халуун мэндийг хүргэж, ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, аз хийморь нь өөдөө, амьдрал тань дэвжин дээшлэхийн ерөөлийг өргөе.

САЙХАН БАЯРЛААРАЙ 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН                                                                                                СҮХБААТАР ДҮҮРГИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ                                                                              ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%