Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

7 аймгийн 22 сумын малыг вакцинжуулна

2017-01-02

Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, 5 сая тун вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэлжээ. Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг 7 аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%