Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд шинэчлэн өргөтгөнө

2017-01-04

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага, бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү гэрээнд шинэ ондоо хэрэгжүүлэх 7 зорилт, 26 арга хэмжээний хүрээнд хийгдэх 192 ажлын төлөвлөгөө багтсан юм. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү гэрээнд тусгасан байна.
Үр дүнгийн гэрээ байгуулах үеэр сайд Д.Ганбат “Бүрэн хангалттай үнэлгээ авч, үр дүнгийн гэрээгээ байгуулж байгаа нийт удирдлагууддаа баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Засгийн газраас зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарах тул зөв зорилго, оновчтой зохион байгуулалт, захиргааны удирдлагаар хангаж, шинээр сэтгэж ажиллах ёстой” хэмээн онцлон тэмдэглэв. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныг “Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэх талаараа танилцуулсан юм. Тухайлбал, авто замын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний AH4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтийг дэвшүүлсэн байна. Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэн өргөтгөх, Улаанбаатар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Гэрээний хугацаанд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлж, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулан, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн Нарийнсухайт—Шивээхүрэн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Зүүнбаян - Ханги” чиглэлийн төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах томоохон ажлуудыг төлөвлөж буй. “Богд хан төмөр зам” төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, Эрдэнэт - Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлснээр улс орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой талаар танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%