Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хулгайн тээврийг таслан зогсооно

2017-01-05

Дархан-Уул аймгийн “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ нь орон нутгийн төсөвт 54 сая төгрөг төвлөрүүлнэ. Энэ оны нэгдүгээр сарын 2-ноос эхэлж шинэ бүтцээр ажиллах уг газар нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор байгуулагдаж “Дархан орон нутгийн зам, тээвэр” ОНӨААТҮГ нэртэйгээр 2017 оны үйл ажиллагааны төсвийн төсөл, бүтэц орон тооны хувьд Дархан хотын хойд, урд шалган нэвтрүүлэх товчооны 10 ажилтнаас гадна шинээр долоон ажилтны орон тоог нэмж нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлжээ.
Аймгийн Ерөнхий эдийн засагч н.Батсүхийн танилцуулснаар тус байгууллага 2017 онд 281 сая төгрөгийн орлоготойгоор ажиллаж 226 сая төгрөгийг ажилчдын цалин, зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, байрны түрээс зэрэгт зарцуулах бол орон нутгийн төсөвт 54 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Мөн тус байгууллага нь хот хоорондын болон хот доторх хулгайн тээвэрт хяналт тавьж ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%