Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны мал тооллогын дүнгээр 323680 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35317 толгой малаар буюу 12.2 хувиар өсчээ. Нийт тоологдсон малын 319.4 мянган толгой буюу 98.7 хувийг амины мал эзлэж байна. Улсын хэмжээгээр 61542.0 мян толгой мал тоологдсоноос 0.5 хувийг Дархан-Уул аймаг эзэлж байна. Малтай өрхийн 29.6 хувь нь 10 хүртэл, 38.9 хувь нь 11-100 хүртэл, 30.2 хувь нь 101-1000 хүртэл, 1.3 хувь нь 1000-аас дээш толгой малтай өрх байхад нийт малын 1.3 хувь нь 10 хүртэл малтай өрхөд, 12.0 хувь нь 11-100 толгой малтай өрхөд, 75.3 хувь нь 101-1000 хүртэл толгой малтай өрхөд ноогдож байна.
1000-аас дээш толгой малтай 32 өрхөд 36365 толгой мал ноогдож байгаа нь нийт малын 11.4 хувийг эзэлж малтай өрхийн тоо 2498 өнгөрсөн оныхоос 3.7 хувиар буюу 90 өрхөөр нэмэгджээ. Малчдын тоо 2276 өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар буюу 168-аар нэмэгдсэн байна. Харин гахайтай 48 өрх нэг аж ахуйн нэгжид нийт 1083 толгой гахай тоологдсон бол 147 өрх, хоёр байгууллагад 17,6 мянган толгой шувуу, таван өрхөд 26 толгой туулай тоологдож Зөгий бүлээрээ 81 өрх, гурван байгууллагад тоологджээ. Мөн 749 өрх, есөн байгууллагад нийт 797 худаг тоологдлоо гэж аймгийн Статистикийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээллээ.