Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Тулга” сувиллыг менежментээр хувьчилна

2017-01-05

Монгол Улсад мэргэжлээс шалтгаалах өвчний сувилал дөрөвхөн байдгийн нэг нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2003 онд Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан “Тулга” сувилал юм.
Гэвч тус сувилал сүүлийн жилүүдэд аль нэгэн яаманд харьяалалгүй үлдсэнээс болж төсвийн хувьд хүндхэн нөхцөл байдалтай ажиллаж иржээ. Тиймээс аймгийн удирдлагууд сүүлийн дөрвөн жил ЭМЯ, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөл зэрэг хэд хэдэн газарт харьяалалдаа авахыг удаа дараа хүссэн боловч дээрх байгууллагуудаас уг сувиллыг хуулийн хүрээнд харьяалалдаа авах боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ. Иймд холбогдох албаныхан хуулийн хүрээнд менежментийн хувьчлал хийвэл илүү үр дүнтэй хэмээн үзэж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Тулга” сувиллыг хувьчлах талаар хэлэлцэж менежментийн хувьлалд оруулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%