Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Авто засварын газрууд ашигласан тосыг хаана хаядаг нь тодорхойгүй байна

2017-01-05

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн шинэ оны анханы хурал болов. Хурлаар Дархан сумын авто засварын газруудыг шалгасан дүнг аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг танилцууллаа.

Тус суманд нийт 17 аж ахуйн нэгж, байгууллагад 66 иргэн ажилладгаас гадаад ажилчинтай хоёр авто засварын газар байдаг. Шалгалтаар тэд эрх бүхий байгууллагаар ангилалаа тогтоолгоогүй, галын аюулгүй байдлыг хангах анхан шатны багаж хэрэгслээр дутмаг, техникийн аюулгүй ажиллагаа ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар журам мөрддөггүй, ажлын дэс дарааллыг тогтоосон технологийн картгүй, үйлчлүүлэгчдэд төлбөр тооцооны баримт өгдөггүй, засварт оруулж буй тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, ашигласан тосыг хаана яаж хаядаг нь тодорхой бус зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Харин томоохон авто засварын газрууд нь тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуй, тоосжилт, дуу чимээ хэвийн хэмжээнд, агааржуулалттай хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах систем суурилуулж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж зааварчилгааг тогтмол өгч камер суурилуулж харуул хамгаалалттай зэрэг сайн талууд байжээ.

Цаашид авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж бодлого зохицуулалтаар ханган татвар төлүүлж Зам Тээврийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар баталсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”-ын хэрэгжилтийг хангуулж ажиллагсдыг мэргэжлийн сургалтад хамруулж байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээ авч ажиллагсдыг нь нийгмийн даатгалд хамруулах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%