Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Үр дүнд суурилсан Инженер, Технологийн боловсрол арга зүйн сургалт нээлтээ хийлээ

2017-01-06

Аймгийн Засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, БСГ, ДаТС-ийн “Автомат техник, робот хөгжүүлэлт”-ийн клубээс хамтран өнөөдөр /2017.1.6/ Ерөнхий боловсролын сургуулийн 36-н багшыг хамруулсан “Үр дүнд суурилсан Инженер, Технологийн боловсрол” арга зүйн сургалтыг эхлүүллээ. 

Сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат оролцсон бөгөөд сургалт 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм. Харин 01 дүгээр сарын 13-ний өдөр сургалтад хамрагдсан багш нар Роботын угсралтын тэмцээнд оролцох аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, робот техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг сайжруулах, цаашид Монгол улсын ирээдүйн чадварлаг инженер, технологич мэргэжилтэнг бэлтгэх гол зорилготойгоор энэхүү сургалт явагдаж байгаа юм. Сургалтанд ерөнхий боловсролын сургуулийн технологи, физик, мэдээлэл зүйн багш нар хамрагдлаа. 

Сургалтын үр дүнд багш нар амьдрал дээрх асуудлуудыг бүтээлч сэтгэлгээгээр шийдвэрлэх, шинэ бүтээгдэхүүн болон системийг санаачлан сэтгэж, зохион бүтээх арга зүй эзэмших, робот хөгжүүлэх зорилгоор зохион бүтээх туршин хэрэгжүүлэх дадлагын ажлыг бий болгох, бүтээх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%