Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтийг тавилаа

2017-01-07

Дархан сумын ИТХ-ын дарга гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар  БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга  Кан, Дун-Гү хүсэлт тавьж,  шинэ жилийн мэндчилгээ хүргүүллээ.  
Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХурал  2015 оны 7 дугаар сард үзэглэсэн хоёр талын найрамдалт харилцааны “Санамж бичиг”-ийг үндэслэн хоёр талын хамтын ажиллагааг  цаашид үргэлжүүлэн, улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна. Өнгөрсөн хугацаанд  хоёр талын Хурлын Төлөөлөгчид харилцан айлчилсан, Бүчон хотын Хурлын Төлөөлөгчдийн чин сэтгэлийн тусламж дэмжлэгээр манай сумын хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд чихний дунгийн суулгацын мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлгэж, тэдэнд амьдралын баяр баясгаланг бэлэглэсэн зэрэг ажил  хэрэгжсэнд бид сэтгэл нэн хангалуун байдаг юм. 

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж, 31 Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Дархан сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгож, Засаг даргад Б.Азжаргалын нэрийг дэвшүүлэн томилуулснаар Дархан сумын шинэ Хурал, Засаг дарга ажилдаа ороод байна. БНСУ-ын Кёнги аймгийн Бүчон хотын ИТХ-ын дарга Кан, Дун-Гү таныг холбогдох төлөөлөгчдийн хамт тааламжтай цагтаа Монгол Улсын Дархан-Уул аймгийн Дархан сумд айлчлан ирэхийг урьж байна. Та бид хамтдаа хоёр хотын ард иргэдийн хооронд найрамдлын гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%