Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд санал авах ажлыг зохион байгуулав

2017-01-07

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.12-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус зөвлөлийг 9 хүний бүрэлдхүүнтэйгээр байгууллаа. Зөвлөлийн гишүүдэд албан бичиг хүргүүлж 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэн боловсруулсан ба  ИТХ-ын дэргэдэх хууль эрх зүй, өргөдлийн хороогоор хэлэлцүүлсэн юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд аж ахуй нэгж, ТББ-уудын оролцоог сайжруулах тэдний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 2017 оны төлөвлөгөөг боловсруулав. Төлөвлөгөө 3 зорилтын хүрээнд 22 ажил арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан байна.  Тодруулбал : Гар дээрээс согтууруулах ундаа, утаат тамхи худалдан борлуулах, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын өртөөний орчимд “Цагдаагийн хэсэг“ байгуулахаар төлөвлөгөөнд тусгагджээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%