Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭБАТ-УУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛОВ

2017-01-07

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд 21 аймгийн төрийн байгууллагуудын Эрх бүхий албан тушаалтнуудад /ЭБАТ/ зориулсан цахим сургалтыг зохион байгуулж байна. ЭБАТ нь Авлигын эсрэг хуульд зааснаар авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй юм. Уг цахим сургалтад Төв аймгийн төв байгууллагуудын ЭБАТ –ууд буюу аймгийн ИТХ-ын  Ажлын албаны ахлах ажилтан А.Батцэцэг, ЗДТГ-ын Хууль  эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Л.Цэрэнноров болон бусад төрийн байгууллагуудын 22 ЭБАТ-ууд хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%