Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өндөр настны хүсэлтийг шийдвэрлэжээ

2017-01-09

89 насыг зооглож буй Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан Ш.Намжилсүрэн нь харж хандах хүнгүй, өөрийн гэсэн орон гэргүй учраас 2015 оноос удаа дараа аймгийн халамжийн хэлтэс, баг, сумын удирдлагуудад улсын асрамжийн төвд очих хүсэлтээ гаргаж байв. Тэрээр тэтгэвэрийн дэвтрээ барьцаалан зээл авсаны улмаас асрамжийн газарт очих боломжгүй байсан тул эхний ээлжинд аймгийн Засаг дарга С.Насанбат 200.000 төгрөгний мөнгөн тэтгэмжийг тусламж болгон өгч байжээ. 2016 оны 12 сарын 20-ны өдөр тус өндөр настан аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбаттай уулзаж асрамжийн газарт очих хүсэлтээ дахин тавьсныг шуурхай шийдвэрлэж, аймгийн Засаг даргын захирамж болон шаардлагатай бусад бичиг баримтыг бүрдүүлэн зээлийн асуудлыг шийдэж өгөхөөр Төрийн банк болон ТББ-уудад хандаж дэмжлэг үзүүлэхийг аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулан уриалсан байна. Тус саналыг Дархан сумын НАМЗХ-ны тэргүүлэгчид хүлээн авч өнөөдөр /2017.1.7/ 500.000 төгрөгийн хандивыг иргэн Ш.Намжилсүрэн гуайд хүлээлгэн өглөө. Эмзэг бүлгийн гэр оронгүй өндөр настай Шагдарын Намжилсүрэн аймгийн удирдлагуудад хандсаны үр дүнд Төрийн банкнаас авсан тэтгэвэрийн зээлээ чөлөөлж Төв аймгийн Батсүмбэр дэх асрамжийн газарт очих боломжтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%