Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1-р хуралдаан болов
Сумын ИТХ-ын 2017 оны нэгдүгээр хуралдаан 2017 оны 01-р сарын 09-ний өдөр 57.1 хувийн ирцтэйгээр хуралдаж Төрийн дээд шагнал, одон медальд тодорхойлох тухай, Аймгийн сайн малчин цол тэмдгээр шагнуулах тухай, Сумын ГХУС ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн Хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч багш С.Энхжаргалыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, 1-р багийн малчин Б.Амгаланбаатар, Э.Алтанхуяг, 2-р багийн малчин С.Мөнхбаатар, С.Зоригт нарыг Аймгийн сайн малчнаар шагнуулахаар, ГХУСАЗС зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэн тогтоолыг батлав.