Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-01-09

Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд: -Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, батлав.
  • "Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах журам"-ыг батлан, жилд 2 удаа ард иргэдэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар болов.-"Хороодод хөгжлийн зөвлөл " байгуулах ажлын хэсгийг батлан, хороо бүрт "Хөгжлийн зөвлөл" байгуулахаар тогтов.
  • "Хоггүй Налайх" 1 сарын аян зохион байгуулахыг дэмжиж, сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулахаар боллоо. -Төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлсон 13 иргэний шагналын материалтай танилцаж, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор 3 иргэн, " Алтангадас" одонгоор 7 иргэн, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар 2 иргэн, "Байлдааны медаль"-иар 1 иргэнийг тус тус шагнаж урамшуулахаар тогтов. 
  • Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
  • 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааныг хийхээр тогтож, хуралдаанаар дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр /ОНХСХ/ хийгдэх ажлын жагсаатанд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%