Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орхон аймгийн 2016 оны шилдэгүүд тодорлоо

2017-01-09

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр салбар салбарын шилдэгүүдээ тодруулж ирсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12-р сарын 26-ны өдрийн 16-р хуралдаанаар байгууллага хамт олноо манлайлан ажилласан дараах иргэдийг Орхон аймгийн ИТХ-ын Алдартан шагналаар шагнахаар шийдвэрлэлээ.  
    НӨУЁ-ы болон төр захиргааны салбараас Аймгийн ЗДТГ-ын Тарийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаШагдар овогтой  Ганболд, 
    Дэд бүтцийн салбараас  “ЭБЦТС” ТӨХК-ийн Ашиглалтын инженер, техникийн асуудал эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер Даваадорж овогтой Мөнх-Эрдэнэ, 
    Боловсрол, соёл, урлагийн салбараас “Ийгл” дунд сургуулийн захирал Пүрэвжав овогтой Наранцэцэг  
   Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбараас Орхон аймгийн БОЭТ-ын Төрөх тасгийн эрхлэгч Бадамжав овогтой Эрдэнэбулган 
   Санхүү, банкны салбараас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засагч Даржаа овогтой Нарантуяа 
   Хууль хяналтын салбараас Монголын хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Дамбаравжаа овогтой Наранхүү 
   Үйлдвэр хүнс, ХАА-ын салбараас Орхон аймгийн жаргалант сумын “Бүтлийн Ундрага” ХХК-ын захиралЛхагва овогтой Батсүх 
   Уул уурхайн салбараас “Эрдмин” ХХК-д Ээлжийн мастер Пүрэвдорж овогтой Лхагва-Очир
   Орхон аймгийн “2016 оны Алдартан” шагналыг 12-р сарын 29-ны өдрийн 12 цагаас Уурхайчин соёлын ордонд гардуулна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%