Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 18 ХУВЬД С ВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

2017-01-02

"Элэгний эмгэггүй Архангай" төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 40-65 настай иргэдийг элэгний С вирусийн шинжилгээнд  хамруулж эхэлсэн. Элэгний С вирустэй иргэдийг эрүүлжүүлэх зорилготой төсөлд 40-65 насны аймгийн уугуул 21700 иргэн хамрагдах юм. Шинжилгээг өнгөрөгч 12-р сарын тавнаас хийж эхэлсэн. Төсөл хэрэгжүүлэгч багийн мэдээлснээр 1-р сарын 2-ныг хүртэл 11826 хүн буюу нийт хамрагдах ёстой хүний 54.4 хувь нь шинжилгээнд хамрагджээ. Хамрагдсан иргэдийн 18 хувьд элэгний С вирусийн халдвар илэрсэн байна. Вирус илэрсэн тохиолдолд үр дүн нь 98 хувьтай батлагдсан Харвони эмийг үнэ төлбөрийг олгох юм.
        Шинжилгээг хуваарийн дагуу энэ сарын 20 хүртэл авахаар төлөвлөжээ. Гэвч сумаас алслагдсан, цас зудтай, зам даваа хаагдсан зэргээс шалтгаалж хамралт удаашралтай байгаа гэнэ. Төслийн багийнхан, сум багийн ЭМТ-үүдийн эмч мэргэжилтнүүд хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаа мэдээлэл өгөх ажлыг байнга зохион байгуулж байгаа аж.
        Төсөлд зорилтот бус насны буюу 40-65 наснаас бусад насны иргэд хамрагдах хүсэлтийг тавьсан байдаг. Эдгээр насны иргэд өмнө нь вирусээ тоолуулчихсан, эмчилгээндээ хамрагдаад эхэлсэн бол цаг алдалгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Төсөлд хамрагдах боломжгүй юм байна.
          Улсын хэмжээнд загвар болж хэрэгжих энэхүү "Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүн мэргэжлийн байгууллагууд болоод иргэдийн идэвх оролцооноос шууд хамаарахаар байгаа юм. Тиймээс 40-65 насныхан өөрсдийн эрүүл мэндийн төлөө идэвхтэй байхыг төсөл хэрэгжүүлэгчид уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%