Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Өргөө” Политехникийн коллеж 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай мэдээллийг сургуулийн захирал Д.Эрдэнэбат танилцуулав. Тус сургууль 1977 оны 10 дугаар сард “Барилгын техникум” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Энэ хугацаанд 7000 гаруй техникч болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж , төгсөгчид нь улс эх орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. Тэргүүлэгчид тус сургуулийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг дэмжлээ.
Дархан хотод үлдэхүйц ажлыг санаачлан зохион байгуулахыг хүсэв. Ойн хүрээнд сурагчид, эцэг, эхчүүдээс хандив дэмжлэг авахгүй, улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг тус сургуулийн захирал Д.Эрдэнэбатад үүрэг болгожээ.