Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа хуралдаж байна

2017-01-12

Аймгийн эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа эрчим хүчний шуурхайг хийдэг уламжлалтай. Өнгөрсөн 14 хоногт Дархан хотын хэмжээнд цэвэр усны 3-н гэмтэл, дулаан хангамжийн нэг гэмтэл гарсныг цаг алдалгүй шуурхай устгасан байна. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дулаан хангамжийн горимыг 114 градус болгож температурын горимыг нэмэгдүүлжээ. 

“ДДЦС” ТӨХК-д нүүрсний нөөц 30.000 тн, “Дулаан Шарын гол” ТӨХК-д нүүрсний нөөц 1000 тн буюу өвлийн их ачааллын үед байх ёстой нүүрсний нөөц хэвийн байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өглөө. Цаашид өвлийн их ачааллыг амжилттай давах талаар аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд эрчим хүчний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ энэ сарын 27-ний өдөр болох Эрчим хүчний зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын дэд хэсгийг байгуулж ахлагчаар Захирагчийн албаны мэргэжилтэн М.Анхбаярыг томилсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%