Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-01-07

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2016 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр Төрийн ордонд ёслол хүндэтгэлтэйгээр эхэллээ. Тус арга хэмжээг нээж Улсын Их Хурлын дарга Мэеэгомбын Энхболд үг хэллээ.

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх юм.


Энэхүү тэмцээн Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/ болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу явагдсан бөгөөд шувтаргын тоглолтод 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 134 шатар сонирхогч оролцсноос 100 нь эрэгтэй, 34 нь эмэгтэй аж. Мөн АИХ-ын депутат, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Монголбанк зэрэг төрийн байгууллагууд, зарим яам, агентлагийн шатар сонирхогчид оролцож, оюун ухаанаа уралдуулж байна. 


Энэхүү шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгаас шатар сонирхогчдын хагас шигшээ тэмцээнээс шалгарсан Батсуурийн Должинсүрэн, Бат-Өлзийгийн Адъяа нар эрэгтэй төрөлд, Ламжавын Долгор эмэгтэй төрөлд оролцож байна. 

Б.Адъяа, Л.Долгор нар нь шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь жилдээ аймгаа төлөөлөн оролцож байгаа туршлагатай шатарчид билээ. Тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож байгаа нийт шатар сонирхогчиддоо амжилттай оролцохыг хүсэн ерөөе.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%