Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 3/12
тоот тогтоолоор "Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл" -ийн ажиллах
журмыг баталсан. "Хөгжлийн зөвлөл"-ийн гол зорилго нь Налайх дүүрэг,
хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог
нэмэгдүүлэхэд оршино. Хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2 жилийн хугацаатай, хорооны салбар бүрийн мэргэжлийн идэвх,
санаачилгатай, нас насны төлөөлөл оролцсон 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.