Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА А.ЦАЦАБШИР ТҮРҮҮЛЛЭЭ

2017-01-16

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар тэмдэглэдэг бөгөөд энэхүү ажлын хүрээнд Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба ач холбогдол” сэдэвт лекцийг Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, Монголын лекторын холбооны сургагч багш, Шихихутуг дээд сургуулийн багш Ц.Амарсанааг урин төрийн албан хаагчид болон иргэдэд зориулан хийсэн бол 1 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагт хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. 
Тус барилдаанд Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Завхан зэрэг аймгийн улс аймгийн цолтой нийт 32 бөх бяр хүч, уран мэхээ уралдуулан барилдсанаас Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Бат-Эрдэнэ, Өргөн сумын харьяат аймийн арслан Б.Буянжаргал нар шөвгөрч, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Т.Пүрэвсүрэн үзүүрлэж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Улсын харцага А.Цацабшир түрүүлсэн бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Энхмэнд, А.Хатансайхан нар гардууллаа.
Энэхүү барилдааныг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн аймгийн БТСГ, Нийтлэг үйлчилгээний газар, Аймгийн Бөхийн холбоод талархснаа илэрхийлье.
Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж өөдөө байг.































Эх сурвалж: http://dornogovi.khural.mn/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%