Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС 2017 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2017-01-16

Аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдаж /2017.01.16/ орон нутгийн цаг үеийн шинжтэй 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Төрийн дээд одон медальд уламжлав.
Тус хурлаар Тэргүүлэгчид Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 23 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Хөдөлмөрийн баатар” цолоор 1, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор 2, “Гавъяат барилгачин” цолоор 1, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 6, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1, “Алтан гадас” одонгоор 10, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 2 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжиллаа.
40 жилийн ойн хүрээнд орчны гудамж талбайн тохижилт хийх санал гаргав.
Дархан-Уул аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн 40 жилийн ой  энэ онд тохиож байгаа бөгөөд “Түүхэн үйл явдлын ой тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-ын дагуу Тэргүүлэгчдийн хурлаар ойн баярыг тэмдэглэхийг дэмжлээ.  
“Дархан-Өргөө” политехник коллежийн 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба Тэргүүлэгчдийн зүгээс ойн арга хэмжээний хүрээнд орчны гудамж талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх тухай саналыг тус сургуулийн удирдлагуудад  тавьсан юм.
“Ирээдүй” салбар бүлгийг 6 дугаар цэцэрлэгийн харьяанд шилжүүлэв.
Дархан сумын 8 дугаар багт байрлах 23 дугаар цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 16,554 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 6 дугаар багт байрлах 6 дугаар цэцэрлэгийн балансад шилжүүлэхээр боллоо. 
Өөрөөр хэлбэл Энэрэл цогцолбор сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаг "Ирээдүй" салбар цэцэрлэгийг 6 дугаар цэцэрлэгийн харьяанд шилжүүлсэн юм. Ингэснээр  "Ирээдүй" салбар цэцэрлэгийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, үүнээс улбаалан хүүхдүүдийн суралцах орчин нөхцөл сайжирна хэмээн Тэргүүлэгчдийн зүгээс үзэж байна.  
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний төслийг батлав.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2017 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа аймгийн ИТХ-д хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд 60 гаруй хуулийг судлан, ИТХ, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. Мөн аймгийн Засаг дарга, ЗДТГ, Хэлтэс, Агентлагуудаас 50 гаруй асуудал орж ирснийг төлөвлөгөөний төсөлд тусгажээ.
2017 онд аймгийн ИТХ-ын Хуралдаанаар 8 асуудал, Тэргүүлэгчдийн хурлаар 78 асуудлыг шийдвэрлэнэ хэмээн томъёолж тусгасан ба Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг сард 2 удаа зохион байгуулж, нийт 18 асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. 
Түүнчлэн аймгийн ИТХ-ын 5 хяналтын хороо нь өөр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хяналтын үйл ажиллагаа явуулах, санал зөвлөмж гаргах чиглэлээр төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжилтийг нь хангуулахад анхаарах юм.
Төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хүрээнд баримталж ажиллах Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 17 хөтөлбөр, 4 төсөл арга хэмжээг тусгасан байна. 
Харин Засийн газраас батлан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнд дэд хөтөлбөрүүд батлагддаг бөгөөд тухайлбал “Бичил уурхайг 2020 он хүртэл хөгжүүлэх”, “Ногоон хувьсгал” зэрэг хөтөлбөрүүдээс гадна хэрэгжих хугацаа нь шинэчлэгдэж, үргэжлүүлэн явуулах “Утаагүй Дархан”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Эрүүл хот” зэрэг хөтөлбөрүүдийг батлахаар төлөвлөжээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%