Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой саяхан болж өнгөрлөө. Монгол улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд сүүлийн буюу 1992 оны Үндсэн хууль нь Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, шашин шүтэх, үзэл бодол, уран бүтээлээ чөлөөтэй туурвих, олон талт чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх үндсийг тавьсан бөгөөд бүх хуулийн үндэс болсон эх хууль юм. Үндсэн хуулийн үнэ цэнэ, утга агуулгыг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчлах, таниулах нь төрийн байгууллагын, тэр дундаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чухал үүрэг юм.
Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Үндэсний бөхийн барилдаан, шатрын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд ИТХ-ын ажлын албанаас Нутгийн удирдлагын ордны нийт ажилтнуудад Үндсэн хуулийн асуулт хариултын АХА тэмцээнийг зохион байгуулж явуулсан бөгөөд эхний байранд шалгарсан хүмүүсийг шагнаж урамшуулсан байна.