Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧ, УСАН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ХЭРЭГЛЭГЧДИЙН ҮНЭЛЭМЖ” СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2017-01-17

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Захирагчийн албатай хамтран “Дархан-Уул аймгийн Эрчим хүч, Усан хангамжийн байгууллагуудын өнөөгийн байдал ба хэрэглэгчдийн үнэлэмж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. 
    Уг хэлэлцүүлэг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 9 цагт  аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулагдах бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, ДСЦТС ХК, ЦДҮС ТӨХК, Солар Поверь Интернейшнл ХХК, Шарын голын уурхай ХК-ийн удирдлагууд оролцох юм.
   Тиймээс Эрчим хүч, усан хангамжийн байгууллагуудаас ард иргэдэд үзүүлж буй үйлчилгээ болон үнэ тарифын талаар асуулт, саналаа илэрхийлэх хүсэлтээ иргэд, ААНБ-уудыг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна. 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4435
3093 / 70%
843 / 19%
246 / 6%
253 / 6%