Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасныг үндэслэн мэдүүлэг гаргагч https://meduuleg.iaac.mn цахим системийг ашиглан ХАСХОМ-ийг үнэн зөв мэдүүлж зөвхөн “Баталгааны маягт”-ыг гаргах боллоо.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд орсон нэмэлт өөрчлөлт буюу уг тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Баталгааны маягт”-ыг аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ЭБАТ-д хүлээлгэн өгөх болсныг мэдэгдэж байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөж байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ХАСХОМ-ийн “Баталгааны маягт”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор хүлээн авна.
Ц.Мөнхзул /2017.01.18/