Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЛГАН АЙМГИЙН “ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-21

     Өнөөдөр Булган аймгийн “Төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн” амжилттай зохион байгуулагаж өндөрлөлөө. Зөвлөгөөнд оролцогчдод хандаж Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон аймаг сумдын удирдлага албан хаагчид оролцлоо. Уг зөвөлгөөнийг нээж аймгийн Засаг дарга З.Батзориг үг хэлсэн бол аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар зөвөлгөөнд оролцогчидод мэндчилгээ дэвшүүлж уг зөвөлгөөнд амжилт хүслээ. Уг зөвөлгөөн дээр “Төрийн албаны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” илтгэлийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Алтаншагай, “Төрийн албаны уламжлал, шинэчлэл” илтгэлийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Д.Батчулуун, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн Э.Түвшинмөнх,  “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй” илтгэлийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн гишүүн П.Хишигдаваа, “Төрийн албаны хүний нөөцийн бодлого”-ын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттуяа нар мэдээлэл хийлээ. Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах талаар төрийн албан хаагчдын санал, нээлттэй хэлэлцүүлэгийг 5 бүлэгт хуваан хэлэлцүүлж саналаа нэгтгэн дүгнэлээ. 
       Мөн Нутгийн захиргааны үйл ажиллагааг бэхжүүлэх иргэдэд хүргэх төрийн ажил, үйлчилгээнийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхээр удирдлага зохион байгуулалтын Хяналт, Шинжилгээ, Үнэлгээгээр сум, агентлагуудыг байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Шагналыг аймгийн Засаг дарга З.Батзориг болон аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий нар гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%