Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаан боллоо

2017-01-23

                                 2017 оны 01 дүгээр сарын 20
         Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж дараах асуудлуудыг хэлэлцэн батлав. Хурлын ирц Тэргүүлэгчид 85,7%. Хуралдааныг ИТХ-ын дэргэдэх иргэний танхимд  хийв.
  1. Хуралдааны тов зарлах тухай
  2. Хурлын нэрэмжит шагналд тодорхойлох тухай

шийдвэр:№1

            ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдааныг 01 дүгээр сарын 25-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэв. Тус хурлаар ойн нөхөрлөлүүдийн тайлан сонсох тухай, Хүний хөгжлийг дэмжих ЗӨВ хөтөлбөрийг батлах тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм.

шийдвэр:№2

                   Жил бүрийн сар шинийн баярын өмнө хамгийн олон мал тоолуулсан нэг малчныг /төрөл тус бүр дээр/ ИТХ-ын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулж байхаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%