Дархан сумын 7 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа, М.Жаргалсайхан нарын санаачилсан "БАГААРАА ХАМТДАА" аян өнөөдөр /2016.01.23/ эхэллээ.
Аяныг
аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ, ЭМГ, УЗХ, 7
дугаар багийн Захиргаа
хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 1дүгээр сарын 23-наас 29-ны хооронд 7 хоног үргэлжлэх
юм.
Аяны
хүрээнд тус багт оршин суудаг өндөр настнууд, эрүүл мэндийн эрсдэлтэй
болон эмзэг зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг,
нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажээ.
"БАГААРАА
ХАМТДАА" аяны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга
С.Насанбат, НБХ-ийн дарга н.Цасчихэр, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал,
аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн Дархан дахь бие Төлөөлөгч н.Батсуурь болон холбогдох мэргэжлийн
байгууллагын удирдлагууд ирж оролцлоо.
Нээлтийн үеэр аймаг, сумын удирдлагууд хэлсэн үгэндээ "Төрийн үйлчилгээ иргэддээ хамгийн ойрхон шуурхай хэлбэрээр хүрч хүртээмж дээшлэх, амьдралын чанар болон нийгмийн дархлаа сайжрах ач холбогдол бүхий ажил болж байгааг онцлоод бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын нэг тул бусад багууд дээр үргэлжлүүлэн зохион байгуулж болохоор цагаа олсон ажил байна" хэмээн онцолж байсан юм.
Уг аяны эхний 3 хоногт Энэрэл цогцолбор сургуулийн спорт танхимд үзлэг оношлогоо, нөхцөл байдлыг үнэлгээ, ажилгүй иргэдийн бүртгэл, ортопед протезийн хэрэгсэлээр ХБИ-дэд үйлчлэх, ажил олгогчдын мэдээллийг хүргэх,иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлууд хийгдэх бөгөөд хэвтрийн өвчтэй иргэдийн гэрт нь хүрч үйлчлэх ажил явагдана.
Харин
сүүлийн 4 өдөр иргэдийг ажилд зуучлах мэдээллээр хангах, 9-12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа
олгох сургалт, амьдрах итгэлийн сургалт зөвлөгөө, 1-2 өрхийг амьжиргаа дээшлүүлэх төсөлд хамруулах, тусламж
үйлчилгээ хэрэгтэй хүмүүст хандив тусламж хүргэх зэрэг ажлууд хийгдэх юм.
7
хоногийн аяны хөтөлбөрийг "Нээлттэй"
зарласан бөгөөд тус баг дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага,
иргэд чөлөөтэй дэмжин оролцох боломжтой.
Одоогийн байдлаар Гос Хот ӨЭМТ, Сайн-Орших ХХК, Энэрэл цогцолбор сургууль, VI цэцэрлэг, Оюут сувилал, Монос Амин дэм эмийн сан, Оргил эмийн сан, Камасервис ОУБ, 7 дахь өдрийн Адвентист сүм, Сэтгэлийн ариун дэм ТББ, Залуучууд театрын хамт олон нэгдэж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн багийн иргэд идэвх оролцоо өндөртэй байгааг тус 7 дугаар багийн Засаг дарга Ч.Цэрэннадмид яриандаа онцолж байсан юм.