УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын алба хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 2017 оны 1-р сарын 16-23-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Хужирт рашаан сувилалд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд Өвөрхангай аймгийн 19 сумын нийт 460 гаруй төлөөлөгч хамрагдаж төлөөллийн байгууллагын тухай суурь болон үндсэн мэдлэгээ бэхжүүллээ. Сургалтыг улсын хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар бөгөөд Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн дарга Ж.Пүрэвсүрэн, Өвөрхангай аймгийн ИТХ-ын ажлын албаны төсөв санхүү хариуцсан ажилтан Д.Уранцэцэг нар зааж, Орон нутгийн төсөв санхүү, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, Иргэдийн оролцоо гэсэн 4 сэдвийн хүрээнд төлөөлөгчдийн чадварыг нэмэгдүүллээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн чадавхжуулах зорилго бүхий тус сургалтанд төлөөлөгчид ирц, идэвх сайтай оролцож үр дүнг нь өндөрөөр үнэлж байв.