Дархан сумын 15 дугаар баг буюу Мангиртын зам дагуу сэрэмжлүүлэг самбарыг байрлуулахаар бэлтгэж байна.Тус багаас сонгогдсон Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Г.Мөнхцэцэгийн дэмжлэгээр тус багт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хурдаа тохируул” анхааруулга бүхий 6 ширхэг самбарыг хийжээ. Тус багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Отгонбаатар : “ Мангиртын зам дагуу зам тээврийн осол гарах магадлал бүхий эргэлт, уулзвар замуудад сэрэмжлүүлэг самбарыг байршуулна” гэв. Иргэд халтиргаатай замд хурдаа тохируулахгүйгээс үүдэж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө сүйддэг учраас замын цагдаагийн тасгаас зөвлөгөө авч уг самбаруудыг байрлуулна. Өнөөдөр буюу 2017.01.25 ны өдөр 6 ширхэг сэрэмжлүүлэг самбарыг мангиртын зам дагуу байрлуулж тогтоох юм байна .