Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ДАРХАН-УУЛ АЙМАГТ 330 ОРЧИМ ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА

2017-01-26

Гадаадын иргэн харьяатын газрын Хойд бүс дэх газрын Дархан-Уул аймаг дахь төлөөллөөс 2016 онд тус аймагт төлөвлөгөөт 3, төлөвлөгөөт бус 8 удаагийн шалгалт хийсэн байна. Шалгалтыг Дархан-Уул аймаг дахь Цагдаа, Тагнуул болон холбогдох бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай болон бусад аж ахуйн нэгж байгуулагуудад хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг, гэр бүлийн шалтгаанаар, албан болон хувийн бусад зорилгоор оршин сууж буй давхардсан тоогоор 99 аж ахуйн нэгж байгууллагын 423 гадаадын иргэний паспорт, баримт бичигт хяналт тавьж, гадаад дотоодын 90 гаруй иргэн, хамтран ажилладаг бусад байгууллагуудад холбогдох хууль, журмын талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ. Үүнээс захиргааны зөрчил гаргасан 5 орны 13 иргэнд 1.728.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын төсөвт төвлөрүүлжээ. Нэг иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Түүнчлэн Дархан-Уул аймагт түр ирэгчээр ирсэн 4 улсын 15 иргэнд бүртгэл, хасалт хийсэн байна.

ГИХГ-ын Дархан-Уул аймаг дахь Алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%