Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЮУЛГҮЙ НӨӨЦИЙН 49 ТН ӨВСИЙГ МАЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ

2017-01-27

Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Мөн өдрийн хурлаар аймгийн ХХААГ-аас 2016-2017 оны аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Аймгийн хэмжээнд 2,5 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 324,2 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 661,6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм байна. Энэ онд 155,4 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Одоогоор нийт 62 малчин өрхийн 3298 толгой бод мал, 12814 толгой бог мал отроор өвөлжиж хаваржих судалгаа гарсан бол, өөр аймаг суманд нийт 16112 толгой мал оторлож байгаа аж.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2015 онд 5000 боодол буюу 100 тонн өвсийг бэлтгэж хадгалсан ба аймгийн өвөлжилтийн комиссын хуралдааны шийдвэрээр Сумдад 4600 буюу 92 тонн өвс хуваарилсан байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2450 боодол буюу 49 тн өвс зарцуулагдаагүй байна. 
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 сая төгрөгөөр 21.4 тонн малын тэжээл нөөцөлснөөс өнгөрөгч 11 дүгээр сард сумдын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр 7 тн хивгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгосон. Одоогоор 14,4 тонн хивэгний нөөцтэй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 
Аюулгүйн нөөцөд байгаа 49 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр тараахаар онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Иймд өвс тараах ажлын бэлтгэлийг сайтар хангаж 2 дугаар сарын 10-ны дотор малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нар, мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%