Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАСНЫ ХЭМЖИЛТЭЭР “ЦАГААН ЗУДТАЙ” ГЭЖ ҮНЭЛЭГДЖЭЭ

2017-01-30

Дархан-Уул аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Онцгой комиссын хурлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг агаарын мэдээ, цасны зузааныг танилцуулсан юм. Хонгор, Орхон, Шарын гол, Дархан сумаас 10 цэгт хээрийн судалгаа хийхэд, хэмжилт хийсэн ихэнх цэгүүдийн цасны дундаж зузаан 26-30 см , хамгийн их нь 40-50 см, зарим гуу, жалга хунгарласан газартаа 50-60 см байгаа аж.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд “ЦАГААН ЗУДТАЙ” гэж гарсан байна. Цаашид цас орж, цасны зузаан нэмэгдэхэд ихэнх сумдын нутгаар өвөлжилтийн байдал улам хүндрэхээр байгаа тухай албаны дарга танилцууллаа.
Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нийт нутгаар, 28-ны өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг мөн үеэр онцгойлон анхааруулав.
Иймд:
-Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
-Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангахыг зөвлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%