Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БАГААРАА ХАМТДАА" АЯНЫ ХҮРЭЭНД 2400 ГАРУЙ ИРГЭДЭД ХҮРЧ ҮЙЛЧИЛЖЭЭ

2017-01-30

Дархан сумын 7 дугаар багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа, М.Жаргалсайхан нарын санаачилсан "БАГААРАА ХАМТДАА" аян 2016 оны 1 дүгээр сарын 23-наас 29-нийг хүртэл 7 хоног үргэлжиллээ.  Уг аяныг аймгийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, 7 дугаар Багийн захиргаа хамтран зохион байгуулсан юм. 
Аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон нийт 1464 иргэнийг үзэж оношлон зөвлөгөө өгч ажилласан байна. Тус багт амьдардаг өндөр настнууд, эрүүл мэндийн эрсдэлтэй болон зорилтот бүлгийн иргэдээс гадна тус багт харъяалалтай Энэрэл цогцолбор сургууль, 6 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд, цэцэрлэг сургуулийн хүүхдүүд хамрагджээ. 
Мөн хэвтрийн өвчтэй 11 иргэний гэрт нь хүрч үйлчлэх ажлыг зохион байгуулж бүх биеийн болон хэсэгчилсэн бариа засал, асаргаа сувилгааг хийж үйлчилсэн байна. Эрүүл мэндийн аян зохион байгуулагдсан өдрүүдэд ахуйн осол болон түлэгдэлтийн эсрэг сургалт, сурталчилгааг 7 дугаар багийн иргэдийн дунд зохион байгууллаа.
Уг аяныг зохион байгуулагчдын нэг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хамт олон 498 иргэнд мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан ба нөхцөл байдлыг үнэлгээ хийснээс гадна иргэдийн дунд төслийн уралдаан зарлан шалгаруулжээ. 
Мөн ажилгүй иргэдийн бүртгэл судалгааг явуулан ажилд хөдөлмөрт зуучлах ажлыг хийсэн ба ХБИ-дэд ортопед протезийн хэрэгслээр газар дээр нь үйлчлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийжээ. Мөн 9,12 дугаар ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулж гарын авлага материал, сонин сэтгүүл, ном товхимол, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хүүхдүүдэд бэлэг барилаа.
"БАГААРАА ХАМТДАА" аяны хөтөлбөр 7 хоногийн хугацаанд нээлттэйгээр үргэлжилсэн бөгөөд хүссэн байгууллага, хамт олон, хувь хүн оролцох боломжтойгоороо онцлогтой байлаа. 
Мөн үеэр Гос Хот ӨЭМТ, Энэрэл цогцолбор сургууль, 6 дугаар цэцэрлэгийн хамт олон хамтран ажилласнаас гадна 13 байгууллага хандив тусламжийн гараа тус багийн иргэдэд сунгажээ. Аймгийн ХХҮГ-аас гэр нь шатсан нэг өрхөд иж бүрэн монгол гэр олгон гэрээрээ үйлдвэрлэл эрхэлдэг 2 иргэнийг тус бүр 1,5 сая төгрөгийн төсөлд хамруулсан байна. Харин аймгийн Улаан загалмайн хорооноос эмзэг бүлгийн нэг өрхөд монгол гэрийн дулаалга, давхаргыг олгосноос гадна 25 багц дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүн, түлээ нүүрсийг аяны үйл ажиллагаанд хандивлан оролцжээ. 
- “Оюут” сувилал 3 ахмад настныг 100%-ийн хөнгөлөлттэйгөөр 5 хоног сувилуулах 525 мянган төгрөгийн эрхийн бичиг,
- Сайн-Орших ХХК-ийн хамт олон 500 гаруй мянган төгрөгийн урилга, тараах материалын хэвлэлт, 
- Оргил эмийн сан хэвтрийн өвчтэй иргэдэд 120 мянган төгрөгийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 
- Монос амин дэм эмийн сан 100 мянган төгрөгийн  памперс болон суултуур,
- Камасервис ОУБ - 200 мянган төгрөгийн дулаан хувцас, 
- 7 дахь өдрийн Адвентист сүм – 300 мянган төгрөгийн түлээ нүүрс, дулаан хувцас, 
- Сэтгэлийн ариун дэм ТББ – 200 мянган төгрөгийн дулаан хувцас,
- Дөл-Галын илч бүлэг - 450 гаруй мянган төгрөгийн түлээ нүүрс,
- Очирт тулга ХХК - 450 мянган төгрөгийн үнэ бүхий Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 3 ширхэг тэргэнцэр
- Эрхэм чанар ХХК - 150 мянган төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр 1 ширхэгийг,
- Мөнгөтийн таг ТББ - 60 мянган төгрөгийн нүүрсийг тус тус хандивлажээ.
  Мөн X mass продакшн, Залуучууд театрын хамт олон уран бүтээлээрээ тус аянд нэгдэж, 7 дугаар багийн иргэн Д.Цэгмид, Б.Эрдэнэсувд нар хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилсэн байна. “БАГААРАА ХАМТДАА” аяны үеэр нийтдээ 23 сая 430 мянган төгрөгийн тусламж үйлчилгээг 7 дугаар багийн өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 50 гаруй өрхөд түлээ, нүүрс, дулаан хувцас, хоол хүнсний бүтээгдэхүүн хэлбэрээр олгож бусад хандив тусламжийг зохих эздэд нь гардуулжээ.
Уг аяны үйл ажиллагаанд урилгаар оролцсон аймаг, сумын удирдлагууд "Амьдралын чанар болон нийгмийн дархлаа сайжрах ач холбогдол бүхий ажил болж байгааг дурьдаад бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажлын нэг тул бусад багууд дээр үргэлжлүүлэн зохион байгуулж болохуйц цагаа олсон ажил байна" хэмээн дүгнэж байсан юм. Харин зохион байгуулагчдын зүгээс “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмж чанарыг нь нэмэгдүүлэх, байгууллага хоорондын болон иргэдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар зорьсон зорилгодоо бид хүрлээ, арга хэмжээний үеэр иргэдийн оролцоо идэвх маш сайн байлаа” хэмээн онцолж байлаа.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%